MNG

MNG

EVENT

“Цахим-Өвөрхангай 2” хөтөлбөрийг 2023-2025 онд хэрэгжүүлнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Батбаяр нар энэ сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Доржсүрэнтэй уулзаж, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн асуудлаар санал солилцлоо.

Өвөрхангай аймаг нь “Цахим-Өвөрхангай 2” хөтөлбөрийг 2023-2025 онд хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Уг хөтөлбөрийн төслийг хэрэгжүүлэхэд холбогдох яамнаас бодлого арга зүйн зөвлөгөө авах шаардлага байгааг онцолж, хамтран ажиллахаар боллоо.

Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжрах, тэдний мэдээллийн систем болон сүлжээний аюулгүй байдлыг сайжруулж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн цахим ур чадвар, чадамжийг дээшлүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж хэвших, интернэтийн хамрах хүрээг өргөжүүлж, иргэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр саадгүй авах нөхцөл сайжрах зэрэг томоохон үр дүнг хүлээж байгаа юм.

Other news

Монгол Улсад анх удаа нуурын гүнд далайн шилэн кабелийг амжилттай суурилууллаа

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээлэл, харилцаа холбооны шинэ дэвшилтэт технологийг дэмжих, технологийн оновчтой шийдлийг нэвтрүүлэх, алслагдсан бүс нутгийг мэдээллийн технологиор хангах зорилгоор Ази, номхон

Холбооны 5 дахь сайд Б.Гомбосүрэн

ҮЙЛ ЯВДАЛ Холбооны 5 дахь сайд Б.Гомбосүрэн 2021.04.02 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.