MNG

MNG

EVENT

ЦХХХЯ: ЭСТОНИЙН ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН АКАДЕМИЙН ЗӨВЛӨХҮҮДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилттэй хэрэгжиж байгаа “Цахим танилтын тогтолцоог шинэчлэх” төслийн зөвлөх Бүгд Найрамдах Эстони Улсын Цахим засаглалын академийн Технологийн программын захирал Хейко Вайнсалу, Цахим танилтын ахлах зөвлөх Марк Эрлих нартай уулзлаа.

Монгол Улсын Засгийн газар нь 2019 оны 12 сард Эстонийн Цахим засаглалын академитай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, төрийн үйлчилгээний нэгдсэн систем байгуулах, мэдээлэл солилцооны архитектур сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж, өнөөгийн e-Mongolia системийн үндсийг тавьж байжээ. Мөн 2021 оны 12 дугаар сарын 17-нд батлагдсан цахим шилжилтийг дэмжих багц хуульд мөн зөвлөх үйлчилгээний зөвлөмжүүд тусгалаа олсон бөгөөд өнөөдөр тус академитай хуулиудын хэрэгжилтийг хангах, үндсэн болон дэмжих системүүдийн то шинэчилж, тогтвортой авч явах тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

“Цахим танилтын тогтолцоог шинэчлэх” Төслийн хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн цахим үйлчилгээнд ашиглах боломжтой, нууцлал аюулгүй байдлын шаардлага хангасан цахим хэлбэрийн танилтийн тогтолцоог бий болгох талаар зөвлөмж гарна.

Төслийн зөвлөмжийн үр дүнг хэлэлцэх хурал 2023 оны 06 дугаар сарын 7-ны өдөр төр, хувийн хэвшлийн 50 гаран төлөөллийн хамт Хууль зүй, дотоод хэргийн яамны байранд болно.

Other news

Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна

ЦХХХЯ-наас аймаг, орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэх ухаалаг, аймаг, сум, хотын жишиг баримт бичиг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг боловсруулан баталж, 21 аймагт хэрэгжүүлэн ажиллаж байна.

Б.Билэгдэмбэрэл: Иргэд мэдээллийн аюулгүй байдлаа хангах мэдлэгтэй байх шаардлагатай

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэлтэй ярилцлаа. – Монгол Улсад мэдээллийн аюулгүй байдлын асуудал эмзэг сэдэв байдаг. Тэгвэл