MNG

MNG

EVENT

Эрүүл мэндийн цахим шилжилтэд НҮБ-тай хамтарна

ЦХХХ-ны сайд Н.Учрал болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар 2024-2027 онд хэрэгжих хөтөлбөрийн төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

Хөтөлбөр үндсэн 5 үндсэн арга хэмжээний нэг нь эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилтийг дэмжихэд зориулагдана. Тухайлбал, Жирэмсний хяналтын карт, Амбулаторын карт, даатгал, жор, Дүрс оношлогооны дүгнэлт, Товлолт буюу вакцины лавлагааг цаас биш цахим болгож, цаг, мөнгө хэмнэнэ. Долоон төрлийн цаасан үйлчилгээ цахим систем болж өөрчлөгдөхийн хэрээр элдэв чирэгдэл, эмнэлгийн ачаалал эрүүлжинэ. Цаасаар явуулдаг 7 төрлийн үйлчилгээ цахим болно.

Мөн цахим манлайлагчид төслөөр дамжуулан олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд төлөвлөгөөнд тусгагдсан байна. Бүх нийтийн цахим ур чадварыг өсгөх бодлогод нийцүүлэн, эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгааллын салбарт хэрэгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ. Боловсрол (цахим ур чадвар), эрүүл мэнд (тогтолцоо бэхжүүлэх), хүүхэд хамгаалал (PRIMERO нэвтрүүлэх) чиглэлээр салбар хоорондын уялдаа холбоог дэмжих, чадавх бэхжүүлэх, гамшгийн үе дэх харилцаа холбоонд дэмжлэг үзүүлнэ.

Нэн эмзэг, орхигдох эрсдэлтэй хүн амын хэсэг бүлэг нөөц боломжоо бүрэн дүүрэн, эрх тэгш ашиглаж, хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, жендэрийн мэдрэмжтэй, цочролд тэсвэртэй эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, нийгмийн хамгаалал, ус, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээний үр шимийг хүртэх нь хөтөлбөрийн “гэрийн даалгавар” юм. Эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгааллыг онилсон хөтөлбөрт НҮБ-ын Хүүхдийн сангаас 670 мянган ам. доллараар санхүүжүүлнэ.

Other news

Удам төсөл нь мэдээллийн технологи ашиглан ургийн бичгээ хөтөлж, удмын түүхээ бүтээх боломжийг Монголчууддаа олгож байна

ҮЙЛ ЯВДАЛ Удам төсөл нь мэдээллийн технологи ашиглан ургийн бичгээ хөтөлж, удмын түүхээ бүтээх боломжийг Монголчууддаа олгож байна 2022.11.17 Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Шинэ

“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас боловсруулан баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт сурталчлан таниулж, хэрэгжилтийг хангахад мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх чиг