MNG

MNG

EVENT

Шуудангийн нэгдсэн код илгээмж хүргэлтийг хөнгөвчилнө

2022.08.18

Олон улсад өргөн хэрэглэдэг шуудангийн нэгдсэн кодыг төрийн байгууллагын үйлчилгээг шуурхай хүргэх, хүргэлтийг хөнгөвчлөх хаягт суурилсан үйлчилгээнд өргөн ашигладаг. Зип код нь Монгол улсын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн хуваарийн дагуу засаг захиргааны нэгжийн болон хот суурингийн байршлын тухай мэдээллийг агуулсан, тэдгээрийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй уялдуулан зохицуулалт хийсэн, давхардуулалгүйгээр оноох нөөц бүхий 5 оронтой тоогоор илэрхийлэгддэг код юм. Уг кодыг хэрэглэснээр хаягийн мэдээлэл алдаатай байсан ч код зөв тохиолдолд илгээмж төөрч цаг алдахгүй, шуурхай хүргэгдэх бөгөөд дэд (авто тээвэр, авто зам болон аялал жуулчлалын бүс нутаг), статистик (байгалийн баялаг, хөрс, ан амьтан, бусад) боловсрол зэрэг олон нийтэд чухал, шаардлагатай мэдээллийг цогцоор нь системтэйгээр нийтийн хүртээл болгох боломж бүрдүүлэх юм. Шуудангийн нэгдсэн кодтой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.zipcode.mn, zipcode mongolia гар утасны аппликейшн, 1800-1613 тусгай дугаараас авах боломжтой.

Other news

“Цахим орчин-Хүүхдийн эрх” сэдэвт мэтгэлцээний улсын аварга шалгаруулах VIII тэмцээний шилдгүүд тодорлоо

Нийгмийн олон талт асуудлыг судалж, танин мэдэх, өөрийн болон бусдын үзэл бодлыг хүндэтгэх, хамтын ажиллагаа бүхий харилцааны чадварыг олгох, өөрийгөө чөлөөтэй, нээлттэй илэрхийлэх зэрэг чадварыг

Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа холбооны салбарын ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

ҮЙЛ ЯВДАЛ Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа холбооны салбарын ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ 2022.10.04 ЦХХХ-ны сайд Н.Учрал, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Золбаяр нар Монгол улсын орчин цагийн