MNG

MNG

EVENT

Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний талаар хөгжлийн түншүүдтэй зөвлөлдлөө.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас 2022-2023 онд хийсэн “Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээ”-ний тайланг хөгжлийн түншүүдэд танилцуулах, зөвлөлдөх уулзлалтыг Гадаад харилцааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран зохион байгууллаа.

Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний тайланг 7 үндсэн бодлогын хүрээнд 91 арга хэмжээг төлөвлөн тэдгээрийн тэргүүлэх ач холбогдлыг өндөр, дунд гэсэн үнэлгээгээр гаргажээ.

Үндсэн 7 бодлогод:

-Цахим арилжааны стратеги боловсруулах;

-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтэц, үйлчилгээ;

-Худалдааны логистик ба худалдааг хөнгөвчлөх;

-Хууль тогтоомжийн үйлчлэх хүрээ;

-Төлбөрийн шийдэл;

-Цахим ур чадварыг хөгжүүлэх;

-Санхүүжилтийн хүртээмж гэсэн чиглэлүүд багтжээ.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал 2017 оноос хойш 32 улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээг хийсэн бөгөөд Монгол Улс тус үнэлгээг хийлгэсэн 33 дахь орон болж байна.

Дугуй ширээний уулзалтад Гадаад харилцааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон НҮБ-ын төрөлжсөн байгууллага, бусад олон улсын байгууллага болон гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөл оролцлоо.

Other news

Цахим эдийн засгийн бодлогын орчинг тодорхойлох, төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтарна

Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Доротей Лазаро тэргүүтэй төлөөллийг өнөөдөр /2023.03.24/ хүлээн авч уулзлаа. Монгол Улсын цахим шилжилтийг дэмжих

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран өнөөдөр (2023.12.15) “Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү