MNG

MNG

Мэдэгдэл хүргэх систем хэрхэн ажилладаг вэ?

2022.05.03

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 2022 оны 05 дугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд заасны дагуу “e-mongolia” системээр хүний хувийн мэдээллийг мэдээлэл хариуцагчаас бусад этгээдэд дамжуулсан бол Иргэн танд, мэдэгдэх нөхцлийг бүрдүүллээ.

Ингэснээр иргэн өөрийн хувийн мэдээллийг хэн, хэзээ, ямар үндэслэлээр ашиглаж байгаа талаар мэдэх, улмаар хяналт тавих боломжтой болж байна.

Мэдэгдэл нь иргэнд гурван хэлбэрээр очно

  • Нэгдүгээрт: тухайн мэдэгдэл нь таны гар утсанд notification хэлбэрээр очих бөгөөд та “e-Mongolia” аппликейшн эсвэл www.e-mongolia.mn сайтад нэвтрэн орж, шалгах боломжтой.
  • Хоёрдугаарт: иргэн та ЗӨВШӨӨРВӨЛ иргэний бүртгэлийн дугаараар “e-Mongolia” системд үндэсний и-мэйл үүсггэгдэнэ. Үндэсний и-мэйлээр мэдэгдэл хүлээн авах боломжтой.
  • Гуравдугаарт: бүртгэлтэй гар утасны дугаарт тань смс хэлбэрээр очих боломжтой.

Иргэн та мэдэгдэл хүлээн авах хэлбэрээ сонгох, мэдэгдлээс бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах боломжтой.

Мэдэгдэл хүргэх системээр дамжуулан дараах мэдээлэл таньд очно.

  • Мэдээлэл хариуцагч мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан бол мэдээллийн эзэнд энэ талаар мэдэгдэл хүргүүлнэ
  • Мэдээлэл хариуцагч буюу төрийн байгууллагад гаргасан хүсэлт, гомдлын шийдвэрлэлтийн явц, шийдвэрийн талаар
  • Хүн, хуулийн этгээд төрийн үйлчилгээ авах шаардлага гарсан талаарх сануулга / өөрөөр хэлбэл, таны иргэний үнэмлэх /жолооны үнэмлэх / гадаад паспорт гэх зэрэг бичиг баримтын хугацаа дуусах дөхсөн үед танд мэдэгдэл очих юм.
  •  Татвар төлөлт, торгох шийтгэлийн төлбөрийн талаарх
  • Ард нийтийн санал асуулга болон сонгуулийн санал өгөх өдрийн тов зэргийг иргэдэд мэдэгдэл хүргэх системээр дамжуулан хүргэнэ.

 

Other news

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргө ёслолын үйл ажиллагаа болов

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн албаны зөвлөлийн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэдэх салбар зөвлөлөөс төрийн захиргааны албанд анх томилогдсон албан хаагчдыг төрийн жинхэнэ

“Цахим эрүүл мэнд” сургалтад Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн салбарынхан хамрагдлаа

Эрүүл мэндийн салбарын цахимжилт нь иргэдэд учрах чирэгдлийг бууруулах, эрүүл мэндийн нэгдсэн бодлого, шийдвэрт эергээр нөлөөлөх чухал ач холбогдолтой. Тиймээс төрөөс баримталж буй бодлого чиглэлийг