MNG

MNG

EVENT

Exchanged views on the project for “Providing information technology curriculum to young children”

2022.06.22

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, KDDI сангийн олон улсын хамтын ажиллагааны газрын дэд дарга Ноён Kazunori Fujita, ахлах зөвлөх Ноён Yosuke Uchiyama, зөвлөх менежер Ноён Toshizkazu Yurugi болон Далайн кабель болон харилцаа холбоо компанийн ахлах менежер Ноён Hiroki Yanagisawa нартай уулзаж одоо хэрэгжүүлж буй төсөл болон цаашид хэрэгжүүлэх “Программ хангамж, робот гэх мэт мэдээлэл технологийн боловсролыг бага насны хүүхдэд олгох” төслийн талаар санал солилцлоо. Тус яам нь Ази Номхон Далайн Цахилгаан Холбооны Байгууллага (APT)-ийн дэмжлэгээр мэдээлэл, харилцаа холбооны шинэ технологийг дэмжих, мэдээллийн технологийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах, шинэ шийдлийг нэвтрүүлэх, алслагдсан бүс нутгийг мэдээллийн технологиор хангах зорилгоор “Монгол Улсын хөдөө орон нутагт шинэ технологийн шилэн кабелийг элсэрхэг хөрс, хүйтэн бүсэд суурилуулан турших, хэрэглэгчдэд интернэт сүлжээ хүргэх”, “Алслагдсан бүс нутагт FM радиог ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах” төслүүдийг Япон улсын KDDI сантай хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр тоног төхөөрөмж суурилуулсан алслагдсан бүс нутгийн иргэдийг гамшгийн үеийн мэдээ, мэдээллээр түргэн шуурхай хангах боломж бүрдэх юм.

Other news

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ цахимаар төлөх, цахимаар мэдээллээ харах боломжтой боллоо

ҮЙЛ ЯВДАЛ Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ цахимаар төлөх, цахимаар мэдээллээ харах боломжтой боллоо 2022.01.13 Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий