MNG

MNG

EVENT

Орхон аймаг цахим шилжилтийн бэлэн байдлын ерөнхий үнэлгээгээр улсдаа тэргүүлж, 1-т эрэмбэлэгдсэн

Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий “Цахимд хэвшье” цахим хөгжлийн өдөрлөг (2024.04.25) Орхон аймагт боллоо.

Үндэсний хэмжээнд бүсчилсэн байдлаар зохион байгуулж буй тус арга хэмжээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон харьяа, салбар байгууллагууд, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ, гишүүн 16 байгууллагын хамтарсан мэргэжлийн баг мэдээллийн технологийн чиглэлээр олон талт цогц арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Цахим хөгжлийн өдөрлөгийн хүрээнд:

✅Аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад зориулсан ЦХХХЯ-наас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээлэл

✅ЦХХХЯ-ны харьяа болон салбар байгууллагуудын төрийн байгууллагуудын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаарх танилцуулга, мэдээлэл

✅Иргэд, олон нийт, ерөнхий боловсролын сургуулийн багш, ахлах ангийн сурагчдад зориулсан сургалт

✅Бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдэд зориулсан Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн 16 байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн, худалдаа, зөвлөгөө, мэдээлэл

✅Төрийн албан хаагчдад зориулсан төрийн цахим үйлчилгээ, цахим ур чадварын сургалт, хичээлүүд нэгэн зэрэг зохион байгуулагдлаа.

Орхон аймаг 106 мянга гаруй хүн амтай. Бүх сумд шилэн кабельд холбогдсон. Эдийн засгийн тэргүүлэх салбар аж үйлдвэр. 22 багийн 3 нь 4G сүлжээнд, 19 баг 3G сүлжээнд холбогдсон. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (И-Монгол)-д 74 үйлчилгээг холбосон. Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгээр өнөөдрийн байдлаар 41 мянга гаруй иргэнд төрийн үйлчилгээг хаанаас ч ойр хүргэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 9.025 иргэн буюу 37.7% нь тоон гарын үсэгтэй болсон байна.

“Цахимд хэвшье” арга хэмжээг 21 аймагт зохион байгуулснаар цахим шилжилтэд тулгамдаж буй нийтлэг асуудалд шийдэл, санал болгох, Цахим аймаг бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, мэдээллийн технологийн үндэсний компанийн хөгжүүлж байгаа программ хангамж бүтээгдэхүүнийг сурталчлан таниулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах нөхцөл бүрдэх юм.

Other news

Б.Болор-Эрдэнэ: “Цахим жишиг аймаг” концепцийг аймгуудад танилцуулна

ҮЙЛ ЯВДАЛ Б.Болор-Эрдэнэ: “Цахим жишиг аймаг” концепцийг аймгуудад танилцуулна 2022.02.22 Оюутан цэргийн бүртгэлийн “e-Mongolia” платформоор дамжуулан цахимаар хийх болсон талаар өнөөдөр /2022.02.22/ Цахим хөгжил, харилцаа

Цахим эдийн засгийн бодлогын орчинг тодорхойлох, төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтарна

Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Доротей Лазаро тэргүүтэй төлөөллийг өнөөдөр /2023.03.24/ хүлээн авч уулзлаа. Монгол Улсын цахим шилжилтийг дэмжих

“Цахимд хэвшье” уриатай “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээ Өмнөговь аймагт болж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам “Цахимд хэвшье” уриатай “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээг төр, хувийн хэвшлээ дэмжин, ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллагууд болон Монголын Программ Хангамж