MNG

MNG

EVENT

“Ухаалаг засаг-2” төслөөр 360 зөвшөөрлийг цахимжуулна

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Ухаалаг засаг-2” төслийн талаар Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Guangzhe Chen-тэй ажил хэрэгч уулзалт хийлээ. E-Business платформыг хөгжүүлж орон зай, цаг хугацаанаас үл хамаарч иргэд зөвшөөрлийг онлайнаар авах нөхцлийг бүрдүүлнэ. Зөвшөөрлийн хуулийн дагуу 1700 гаруй байсан зөвшөөрлийг 360 болгож багасгаж хувийн хэвшилд ээлтэй, иргэдэд нээлттэй орчныг амилуулах нь бидний үүрэг. Дэлхийн банкны дэд ерөнхийлөгчид хандан кибер аюулгүй байдлыг хангах нь мартаж үл болох асуудал гэдгийг онцлон, дэд бүтцээ бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлж тус төслийг мэргэжлийн яам ухаалгаар зохион байгуулж хэрэгжүүлэхээ хариуцлагатайгаар хэллээ.

Цаасан хүнд суртлаас цахим хөнгөн сурталыг бий болгох ажлуудын өмнө сорилт бэрхшээлүүд тулгарах ч төрийн төлөө зүтгэсэн он цаг хугацааны үнэнийг ирээдүй цаг тодхон илтгэнэ гэдэгт би огт эргэлздэггүй.

Other news

ЦХХХ-ны сайд Н.Учрал Европ Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимийн төлөөллүүд болон бизнес эрхлэгчидтэй уулзаж байна

Монгол Улсын цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх төлөвлөж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо. ​Төр-Хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх нь манай

“Цахимд хэвшье” арга хэмжээ Сэлэнгэ аймагт хэрэгжиж байна

Орон нутаг дахь цахим шилжилтийг эрчимжүүлэх, бүсчилсэн хөгжлийн зорилтод нийцүүлэн, ЦХХХЯ-наас баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилго бүхий мэдээлэл технологийн нэгдсэн арга хэмжээ

БНХАУ-ЫН ЖЕЖИАНЫ ИХ СУРГУУЛИЙН МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДАЖ БАЙНА

ҮЙЛ ЯВДАЛ БНХАУ-ЫН ЖЕЖИАНЫ ИХ СУРГУУЛИЙН МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДАЖ БАЙНА 2022.12.07 Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас харилцаа холбоо, мэдээллийн технологийн