Монгол Улсын Их хурлаас 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг баталж, 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан “Мэдээлэл хариуцагч нийтийн мэдээллийн систем үүсгэхийн өмнөх үйл ажиллагаанд зөвлөмж, дүгнэлт гаргах журам”-ын төсөлд олон нийтээс санал авч байна.

Саналыг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл sergelen@mddc.gov.mn и-мэйл хаягаар авна.