MNG

MNG

February 2023

Ухаалаг Засаг-2 төслийг хэрэгжүүлэхэд  Дэлхийн банктай хамтарна

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Дижитал практик хөгжлийн менежер ноён Махеш Уттамчандани тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2023.02.14/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Монгол Улсад зочилж, цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийг үе шаттайгаар дэмжин, Ухаалаг засаг-1 төсөл амжилттай хэрэгжсэнд […]

Ухаалаг Засаг-2 төслийг хэрэгжүүлэхэд  Дэлхийн банктай хамтарна Read More »

КАНСАТ-2023 үндэсний VI тэмцээний бүртгэл эхэллээ 

Сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, түүнд хамаарах инженер техникийн мэдлэг, STEM-ийн боловсролыг бодит төслөөр дамжуулан Их дээд сургуулийн оюутан залуус, сонирхогчийн бүлгэм, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад таниулан сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг КАНСАТ үндэсний VI тэмцээний бүртгэл эхэллээ.  Оролцогч багт тавигдах шаардлага: Багийн мэдүүлэг хүлээн авах сүүлийн хугацаа 2023.02.19 Багийн мэдүүлэг

КАНСАТ-2023 үндэсний VI тэмцээний бүртгэл эхэллээ  Read More »

Ажлын хэсэг хуралдлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан, төрийн байгууллагуудад хэрэгжүүлж байгаа цахим төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, дижитал эдийн засгийг хөгжүүлэх, цахим засаглал, цахим шилжилтийг нэгдсэн төлөвлөлттэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн эхний хуралдаан өнөөдөр (2023.02.09) Төрийн ордонд зохион байгуулагдлаа. Тус ажлын хэсгийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал ахалж байгаа

Ажлын хэсэг хуралдлаа Read More »

Монгол Улс интернэт хаягжилтын IPV6 хувилбарт шилжинэ

Монгол Улсын Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид болон холбогдох байгууллагуудын дунд IPv6 хаягийн нэвтрэлт 5-6 хувийн хооронд хэлбэлзэж байна. IPv6-д шилжих нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд, ялангуяа технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой. Тиймээс ЦХХХЯ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Ази номхон далайн бүсийн сүлжээ мэдээллийн төв (APNIC)-тэй хамтран “Монгол улсын интернэтийн сүлжээг IPv6 хаягжилтад шилжүүлэх төлөвлөгөө”

Монгол Улс интернэт хаягжилтын IPV6 хувилбарт шилжинэ Read More »

Цахим хөгжлийн асуудал хариуцсан сайд нар “Digital Almaty 2023” форумд оролцлоо

Бүгд Найрамдах Казахстан Улсын “Astana hub” технологийн паркийн 2023.02.02-04-ний өдрүүдэд зохион байгуулсан “Digital Almaty 2023” форумд Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хүндэт зочны хувиар уригдан оролцлоо. Форумд ЕЭАЗХ-ны гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн болон Цахим хөгжлийн асуудал хариуцсан сайд нар оролцож, технологийн үзэсгэлэн үзэж танилцаж, улс бүрийн технологийн салбар дахь амжилт, ололт,

Цахим хөгжлийн асуудал хариуцсан сайд нар “Digital Almaty 2023” форумд оролцлоо Read More »

ТОПСИТ шалгалтын бүртгэл үргэлжилж байна

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын инженер, техникийн ажилтан болон программ хангамж хөгжүүлэгчдийн мэргэжлийн ур чадварыг тодорхойлох зорилготой БНСУ-ын мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институтийн “ТОП СИТ” шалгалтыг 2023 оны 03 дугаар сарын 22, 23-ны өдөр Мэдээлэл, технологийн үндэсний парк албан ёсны эрхтэйгээр 11 дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү шалгалт нь дэлхийн 12 улсад хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд

ТОПСИТ шалгалтын бүртгэл үргэлжилж байна Read More »

Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны төслийн баг хуралдлаа

Япон Улсын ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны төслийн багийн уулзалт өнөөдөр /2023.02.02/ зохион байгуулагдаж, төслийн явц болон 2023 онд зохион байгуулах сургалт, арга хэмжээний талаар хэлэлцлээ. Төслийн хүрээнд тоон шинжилгээ, байгууллагын удирдлагын түвшний кибер аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургагч

Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны төслийн баг хуралдлаа Read More »

“Харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний бодлогын асуудлууд” ​хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Мэдээлэл, холбооны сүлжээ, үйлчилгээ эрхлэгчдэд тулгарч байгаа асуудал, бүх нийтийн үйлчилгээний бодлого, хэрэгжилтийн олон улсын туршлага, манай улсын үүргийн сангийн бодлого, эрх зүйн зохицуулалт, хэрэгжүүлж буй ажлууд, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх зорилгоор “Харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний бодлогын асуудлууд сэдэвт хэлэлцүүлгийг ЦХХХЯ зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр үүрэн холбооны сүлжээний ашиглалтын өнөөгийн байдал, 5G технологи нэвтрүүлэхтэй холбоотой асуудлыг

“Харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний бодлогын асуудлууд” ​хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа Read More »