MNG

MNG

March 2023

Гашуунсухайт боомтын цагаан хад суурьшлын бүсэд “төрийн цахим үйлчилгээний хурдан” цэг нээлээ

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын Цагаан хад суурьшлын бүсэд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг нээлээ. Ингэснээр тус бүсэд ажиллаж, амьдарч байгаа 23 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг хамгийн ойр цэгээс хурдан, шуурхай авах боломж бүрдлээ. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Төрийн цахим үйлчилгээг иргэдэд хүргэх, иргэдийг мэдээлэл, […]

Гашуунсухайт боомтын цагаан хад суурьшлын бүсэд “төрийн цахим үйлчилгээний хурдан” цэг нээлээ Read More »

“Ханбогд – Бүтээн байгуулалт, ажлын байр” форум болж байна

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан “Хот хөдөөгийн сэргэлт” зорилтын хүрээнд Ханбогд сумыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө батлагдсан. “Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь энэхүү зорилтын хэрэгжилтийг хангах зорилгоор “ХАНБОГД – БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, АЖЛЫН БАЙР” форумыг орон нутгийн иргэд, аж ахуй нэгжүүд, төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын түвшинд зохион байгуулж байна.

“Ханбогд – Бүтээн байгуулалт, ажлын байр” форум болж байна Read More »

Мэдээлэл, харилцаа холбооны хяналтын улсын байцаагчдыг мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангаж ажиллалаа

Аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдээлэл, харилцаа холбооны хяналтын улсын (ахлах) байцаагчдыг цахим хөгжил, харилцаа холбооны салбарын бодлого, чиглэл, хууль эрх зүй, мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангах зорилгоор нэгдсэн арга хэмжээг  2023 оны 03 дугаар сарын 27,28-ны өдрүүдэд зохион байгууллаа. Арга хэмжээг нээж ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Энэхүү

Мэдээлэл, харилцаа холбооны хяналтын улсын байцаагчдыг мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангаж ажиллалаа Read More »

Бүгд Найрамдах Эстони Улстай цахим шилжилтийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсыг хамааран суух Элчин сайд Ноён Ханнес Хансог хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Н.Учрал сайдын зүгээс Элчин сайд Ноён Ханнес Хансод Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан явдалд баяр хүргээд, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны баримталж буй бодлогын чиглэл, хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр

Бүгд Найрамдах Эстони Улстай цахим шилжилтийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ Read More »

Цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Бүгд Найрамдах Австри Улстай хамтран ажиллана

ЦХХХ-ны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Андреас Рийкентэй уулзлаа. Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Монгол, Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буйд баяр хүргэж, цаг гарган хүрэлцэн ирж уулзаж буйд талархал илэрхийлээд, ЦХХХЯ-ны бодлого, хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцууллаа. Мөн, энэ 03-р сард Австри Улсад зохион байгуулагдсан

Цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Бүгд Найрамдах Австри Улстай хамтран ажиллана Read More »

БНСУ-ын Нийгмийн хөгжлийн хүрээлэнтэй олон талын хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайд Ж.Эрхэмбаатар 2023 оны 03 дугаар сарын 21-23-ний өдрүүдэд БНСУ-д ажлын айлчлал хийж, энэ үеэр БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн яамны дэргэдэх судалгаа шинжилгээний байгууллага болох Нийгмийн мэдээллийн хөгжлийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ноён Гвон Ху Елтой уулзан, Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх, бусад салбарыг дэвшилтэт технологиор дэмжих, бодлогын

БНСУ-ын Нийгмийн хөгжлийн хүрээлэнтэй олон талын хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ Read More »

Цахим шилжилтийг эрчимжүүлэх “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ

ЦХХХ- ны сайд Н.Учрал өнөөдөр /2023.03.27/ Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Тиласони Бенжамин Мусуку болон холбогдох албаныхантай уулзаж, Ухаалаг засаг-2 төслийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийг үе шаттайгаар дэмжин, Ухаалаг засаг – 1 төсөл амжилттай хэрэгжсэн явдалд

Цахим шилжилтийг эрчимжүүлэх “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ Read More »

Шүүхийн цахим тогтолцоог бий болгох, системийн хэвийн ажиллагаа, хөгжүүлэлтийг тасралтгүй гүйцэтгэх МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧ НЭГЖ байгуулах шаардлагатай.

“Монгол Улсын шүүхийн цахимжуулалт” олон улсын бага хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус хурлын зорилго нь Европын холбооны гишүүн Австри, Эстони, Итали зэрэг улсуудаас шүүхийн цахимжуулалттай холбоотой туршлага солилцоход чиглэж байна. Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар хуралд оролцож, “Монгол улсын шүүхийн болон хуулийн байгууллагуудыг цахимжуулахад мэдээллийн технологийн үүрэг” сэдвээр илтгэл тавилаа. Цахим

Шүүхийн цахим тогтолцоог бий болгох, системийн хэвийн ажиллагаа, хөгжүүлэлтийг тасралтгүй гүйцэтгэх МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧ НЭГЖ байгуулах шаардлагатай. Read More »

Цахим эдийн засгийн бодлогын орчинг тодорхойлох, төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтарна

Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Доротей Лазаро тэргүүтэй төлөөллийг өнөөдөр /2023.03.24/ хүлээн авч уулзлаа. Монгол Улсын цахим шилжилтийг дэмжих санхүүжилтийг 2022 оны 12 сард Азийн хөгжлийн банкнаас батлан хамтарч ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд хэрэгжих ажлын талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Азийн хөгжлийн банкны төлөөлөл санал солилцлоо. Монгол

Цахим эдийн засгийн бодлогын орчинг тодорхойлох, төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтарна Read More »

Пусан хотын консулын байранд төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг байгууллаа

БНСУ-ын Пусан хотод 10 мянга орчим Монгол иргэн оршин сууж байна. Тус хотод суугаа консулын газраар сард мянга орчим Монгол иргэн үйлчлүүлдэг. Тиймээс ЦХХХЯ-ны Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулж, “Хурдан” цэгийг байгууллаа. Ингэснээр тус хотын Монгол иргэд үйлчилгээний оператороос 440 орчим төрлийн төрийн үйлчилгээ, киоск машинаас 73 төрлийн үйлчилгээг цаг алдалгүй,

Пусан хотын консулын байранд төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг байгууллаа Read More »