MNG

MNG

April 2023

Дорноговь аймагт төрийн үйлчилгээний “ХурДан” цэг байгуулагдлаа

Төрийн үйлчилгээг “Хаанаас ч ойр” танд хүргэх төрийн үйлчилгээний “Хурдан” цэг орон нутаг дахь анхны салбараа нээлээ. Нээлтэд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар болон Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нар оролцож иргэдэд мэдээлэл өглөө. Дорноговь аймгийн Сайншанд хотод төрийн үйлчилгээний “Хурдан” цэг 3 байршилд байгуулагдаж байгаа бөгөөд тус хотын 25.000 гаруй иргэд болон аймгийн иргэд, дамжин […]

Дорноговь аймагт төрийн үйлчилгээний “ХурДан” цэг байгуулагдлаа Read More »

Цахим орчинд хүүхдийн ялгаварлан гадуурхал, дээрэлхэлтийг бууруулах “Найз байя” нөлөөллийн аян өнөөдөр эхэллээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас санаачлан Ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагчид, багш, ажилтнууд, олон нийтийн дунд үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалтын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, энэ төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх “НАЙЗ БАЙЯ” нөлөөллийн аяныг Цахим хөгжил, харилцаа холбооны яам дэмжин, хамтран зохион байгуулж байна. “Найз байя”

Цахим орчинд хүүхдийн ялгаварлан гадуурхал, дээрэлхэлтийг бууруулах “Найз байя” нөлөөллийн аян өнөөдөр эхэллээ Read More »

Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, хүн, хуулийн этгээдийн төрийн байгууллагаас авах үйлчилгээг цахимжуулах, цахим баримт бичгийн хүчинтэй байдлыг хүлээн зөвшөөрөх, нотлох баримтын хэмжээнд үнэлдэг байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлэх үүднээс нэр бүхий 120 хуульд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Read More »

ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна

Өнөөдөр өглөө нийслэлийн Баянгол дүүргийн төрийн албан хаагчидтай уулзаж цахим шилжилтийн хүрээнд ярилцлаа.

ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна Read More »

Урилга хүргүүлэх тухай

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд өргөн нэвтрүүлгийн талаарх харилцааг Харилцаа холбооны тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай болон холбогдох бусад хуулиар зохицуулж ирсэн. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх

Урилга хүргүүлэх тухай Read More »

“Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа

“Шил” ажиллагаа эхэлсэн 2023.03.27-ноос хойших сар хүрэхгүй хугацаанд нийтийн мэдээллийн нэгдсэн талбар shilen.gov.mn-д 1 сая 34 мянга 550 хандалт бүртгэгдлээ. Нийт 1745 компани, хуулийн этгээдийн төрийн өмчийн 314 байр, объект дахь 148.699 ам метр талбайн түрээсийн мэдээллийг байршууллаа. Төрийн өмчийн байр талбайн түрээсийн нийт орлого 2022 онд 21.9 тэрбум төгрөг болсон байна. Түрээсийн орлогоос улсын

“Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа Read More »

ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана

ЦХХХ-ны сайд Н. Учрал Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол Улс дах Суурин төлөөлөгч Танака Шиничи болон холбогдох албан хүмүүсийг хүлээн авч уулзлаа. ​Уулзалтын эхэнд Суурин төлөөлөгч Танака Шиничигийн зүгээс Монгол Улсад цахим орчны хөгжил болон салбарын гарааны байгууллагуудыг сурталчлах чиглэлээр хэрэгжүүлж буй судалгааны талаар товч танилцуулга хийлээ. Тус судалгааны хүрээнд 2023 оны

ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана Read More »

“Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ

Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо уулзалтын хэсгээс: (2023.04.23 СБД) Иргэдээс ашигт малтмалын лиценз эзэмшил, газар олголт, барилгын зөвшөөрөл, тусгай сангуудад юу болж буйг мэдэх хүсэлтүүд ирсээр байна. Нутаг оронд нь хэний өмчлөлийн компани уурхай нээж, гэрийнх нь хажууд ямар компани барилга барьж, аль байгууллага, комисс ямар үндэслэлээр хэзээ, хэрхэн зөвшөөрөл олгосныг хардахаас илүү харах,

“Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ Read More »

“Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” уулзалт Сүхбаатар дүүрэгт зохион байгуулагдаж байна

ЦХХХЯ болон НЗДТГ хамтран зохион байгуулж буй “Шилэн төр, цахим шилжилтэд-Таны оролцоо” сэдэвт уулзалт нийслэлийн 9 дүүрэг 21 аймагт цувралаар зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ удаад (2023.04.22) Сүхбаатар дүүргийн 1, 2-р хорооны иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж байна. Авлигын эсрэг 5Ш ажиллагааны суурь болох Шилэн ажиллагааны хүрээнд цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор ЦХХХЯ-аас болон НЗДТГ-аас авч

“Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” уулзалт Сүхбаатар дүүрэгт зохион байгуулагдаж байна Read More »

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Батцэцэгийг томиллоо

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 149 дүгээр тогтоолоор Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Батцэцэгийг томиллоо. ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нь 2007 оноос хойш улсад 16 жил, төрийн байгууллагад 14 жил ажилласан туршлагатай юм. Боловсрол: 2002-2007 онд Монгол Улсын Их Сургуулийн, Хууль Зүйн Сургууль

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Батцэцэгийг томиллоо Read More »