MNG

MNG

December 2023

Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Барилга хот байгуулалтын сайд нарын хамтарсан тушаалаар “Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хууль”-ийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Энэхүү хуулийн төсөл нь орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах, хяналт тавих, хэрэглээг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой бөгөөд өнөөдөр (2023.12.08) тус хуулийн төслийн […]

Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ Read More »

Хүүхдийг цахим орчинд хамгаалах чиглэлээр Ази, Номхон далайн бүсийн орнууд чууллаа

Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагаас зохион байгуулсан “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн чуулганд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг оролцож, хүүхдийг цахим орчинд хамгаалах чиглэлээр Монгол Улсад баримталж буй бодлого, төлөвлөлт хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулж, тулгамдаж байгаа асуудлууд, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо. Чуулганд харилцаа холбоо, мэдээллийн

Хүүхдийг цахим орчинд хамгаалах чиглэлээр Ази, Номхон далайн бүсийн орнууд чууллаа Read More »

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах талаар зөвлөлдөх уулзалт боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр, Нэгдсэн Үндэсний Байгууллагаас Монгол Улсад ирүүлсэн зөвлөмж болон ТББ-уудаас тавьсан шаардлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах Төрийн бус байгууллагууд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулагдлаа. Хурлаар

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах талаар зөвлөлдөх уулзалт боллоо Read More »

“Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь (DICE-Digital Inclusion through CSO Empowerment)” төслийн нээлт боллоо

ЦХХХЯ, “People in Need Mongolia” FARO сан хамтран хэрэгжүүлж буй “DICE” төсөл нь цахим шилжилтийг хүртээмжтэй болгоно. Энэ төсөл 2023-2026 онд хэрэгжих бөгөөд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж, цахим үндэстэнг бий болгох хамтын зорилгын төлөө тэмүүлэх болно.

“Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь (DICE-Digital Inclusion through CSO Empowerment)” төслийн нээлт боллоо Read More »

Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа нийт 430 орчим хуулийг судалж үзэхэд зөвхөн “бичгээр” буюу “цаасан хэлбэрээр” гэж хэлбэр заасан үг хэллэгтэй 169 хуулийн 869 хэсэг байна

Тэдгээр нь цахим хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг үгүйсгэсэн, “цаасаар”, “өөрийн биеэр”, “хуулбар”, “бичгээр хүргүүлнэ” зэргээр цаасан суурьтай баримт бичгийг шаардсан байна. Монгол Улсын цахим шилжилтийг удаашруулах, үл ойлголцох нөхцөл байдалд хүргэж байгааг шийдвэрлэх зорилгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар энэ 7 хоногт хэлэлцэх гэж

Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа нийт 430 орчим хуулийг судалж үзэхэд зөвхөн “бичгээр” буюу “цаасан хэлбэрээр” гэж хэлбэр заасан үг хэллэгтэй 169 хуулийн 869 хэсэг байна Read More »