MNG

MNG

September 2023

ЦХХХЯ, ТЦҮЗГ-ын ажлын хэсэг Архангай аймагт 2 өдөр ажиллана

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Батбаяр нарын тэргүүтэй ЦХХХЯ, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын ажлын хэсэг Архангай аймгийн Засаг даргын орлогч Б.Санжмятав болон холбогдох удирдлагуудтай уулзаж, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд ажиллаж байна. Тус аймаг нь 95 мянга гаруй хүн амтай, эдийн […]

ЦХХХЯ, ТЦҮЗГ-ын ажлын хэсэг Архангай аймагт 2 өдөр ажиллана Read More »

“Seeds for the future” хөтөлбөрийн шигшээд шалгарлаа

Катар улсын Доха хотноо дэлхийн 15 орны 29 баг өрсөлдсөн “Seeds for the future” хөтөлбөрт Монгол улсын “Team 11” баг шилдэг 6 багийн нэгээр шалгарлаа. Тэд нийгэмд тулгамдсан аливаа асуудлыг технологийн шийдлээр хэрхэн шийдэж болох тухай бүтээлч төслийн уралдаанд “Блокчэйнд суурилсан Эмийн хяналтын нэгдсэн, нээлттэй систем” бүтээх санаачилгаар төсөл боловсруулан оролцсон юм. Улмаар 09/10-09/16-нд Арабын

“Seeds for the future” хөтөлбөрийн шигшээд шалгарлаа Read More »

Зөвшөөрлийг цахимжуулахад Эстон зөвлөнө

2019 онд Эстоний И-Засаглалын академитай Монгол Улсын Засгийн газар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, цахим хөгжлийг дэмжих эрх зүйн орчинг бүрдүүлэх, И-Монгол платформыг хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр зөвлөх үйлчилгээ авсаны үндсэн дээр 1000 гаруй төрийн үйлчилгээ хэрэглээнд нэвтэрч И-Монгол 3.0 хувилбарыг 2023 онд олон нийтэд танилцуулсан юм. Мөн УИХ-аас цахим хөгжлийг дэмжих 4 багц хуулиудыг батлаж 60

Зөвшөөрлийг цахимжуулахад Эстон зөвлөнө Read More »

Төрийн үйлчилгээний “Хурдан” цэг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд нээгдлээ

Төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүй, зардал чирэгдэлгүй хаанаас ч ойр хүргэх “ХУРДАН” цэг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, ТЦҮЗГ-ын Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалтын газрын аймаг хариуцсан хэлтсийн дарга П.Чинбат, нийслэл хариуцсан хэлтсийн дарга Г.Өнөрцэцэг болон холбогдох албаны төлөөлөл оролцлоо. Бор-Өндөр суманд “ХУРДАН” цэг нээгдсэнээр тус сумын

Төрийн үйлчилгээний “Хурдан” цэг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд нээгдлээ Read More »

ЦХХХ-ны сайд Н.Учрал Эстони Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд тус улсын Рийгигокү (Парламент)-ын дарга Лаури Хуссарт бараалхав

Уулзалтын үеэр хоёр улсын Парламент хоорондын харилцааг бэхжүүлэх, шинээр бүрдсэн Рийгигокуд Эстони-Монголын бүлэг байгуулж үйл ажиллагаа идэвхжүүлэх, цахим хөгжлийг урагшлуулах, технологийн дэвшилтэй нийцүүлсэн хууль эрх зүйн орчныг сайжруулах сайн туршлагаа хуваалцах талаар ярилцлаа. Эстони Улсын Рийгикогу-гийн 2024 оны ээлжит сонгуульд санал өгөгсдийн 50 орчим хувь цахимаар санал өгсөн байдаг ба иргэнийг таних систем, кибер аюулгүй

ЦХХХ-ны сайд Н.Учрал Эстони Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд тус улсын Рийгигокү (Парламент)-ын дарга Лаури Хуссарт бараалхав Read More »

Эстонийн эдийн засаг, харилцаа холбооны яамтай хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

ЦХХХ-ны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Эстони Улсад хийж байгаа айлчлалынхаа хүрээнд тус улсын Эдийн засаг, харилцаа холбооны сайд Тийт Рийсалотой уулзлаа. Энэ хүрээнд мэдээллийн технологи, цахим засаглал, кибер аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хоёр талын харилцааны өнөөгийн түвшинг ахиулах, улмаар Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм байгуулах саналыг тавилаа. Эстони Улсын Эдийн засаг, харилцаа

Эстонийн эдийн засаг, харилцаа холбооны яамтай хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ Read More »

Монгол Улсад анх удаа нуурын гүнд далайн шилэн кабелийг амжилттай суурилууллаа

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээлэл, харилцаа холбооны шинэ дэвшилтэт технологийг дэмжих, технологийн оновчтой шийдлийг нэвтрүүлэх, алслагдсан бүс нутгийг мэдээллийн технологиор хангах зорилгоор Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллагатай хамтран “FM өргөн нэвтрүүлгийн сүлжээ ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлээд байна. Төслийн хүрээнд FM радио өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр гамшгийн үеийн

Монгол Улсад анх удаа нуурын гүнд далайн шилэн кабелийг амжилттай суурилууллаа Read More »

Цахимжилт, шилэн, ил тод байдал олон улсад үнэлэгдлээ

2019 онд өнөөдрийн ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллах байхдаа УИХ-ын цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд болон төрийн алба, хувийн хэвшлийн төлөөлөлтэйгөөр Эстони улсад айлчилж Эстонийн И-Засаглалын академиас зөвлөх үйлчилгээ авсны үндсэн дээр төрийн цахимжилтийн үйл ажиллагааг эрчимжүүлсэн билээ. Тус зөвлөх үйлчилгээний хүрээнд УИХ-аас цахим хөгжлийг дэмжих 4 хуулийг батлан гаргаж Хур

Цахимжилт, шилэн, ил тод байдал олон улсад үнэлэгдлээ Read More »

Эстонийн Талинн хотод “Дижитал саммит” 2023 дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж байна

Дэлхийн 70 гаруй орны харилцаа холбоо, дижитал шилжилт хариуцсан сайд, дэд сайдууд оролцож байгаа тус уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал Монгол улсын Засгийн газрыг төлөөлж төр, хувийн хэвшлийн төлөөллийн хамт оролцож байна. Энэ жилийн саммит “Ардчиллыг бэхжүүлэх, технологийн мөрийн хөтөлбөрийг шинэчилье” уриан дор амжилттай зохион байгуулагдаж байна. Эстонийн Ерөнхий сайд Кажа Каллас уулзалтыг нээж хэлсэн үгэндээ

Эстонийн Талинн хотод “Дижитал саммит” 2023 дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж байна Read More »

Төрийн программ хангамжийн хөгжүүлэлт, худалдан авалтын талаар АНУ-ын туршлагаас хуваалцав

ЦХХХ-ны яам болон мэдээллийн технологи, харилцаа холбооны бизнес эрхлэгчдийн төлөөлөл АНУ-ын засгийн газрын бие даасан агентлаг болох Ерөнхий Үйлчилгээний Захиргаа /GSA/-ны удирдлагуудтай уулзлаа. Уулзалтын үеэр төрийн мэдээллийн технологи, программ хангамжийн бүтээгдэхүүний сонгон шалгаруулалт, худалдан авалтыг АНУ-д хэрхэн зохион байгуулдаг талаар нээлттэй ярилцаж, туршлага солилцов. GSA нь АНУ-ын төрийн байгууллагуудад бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх, харилцаа холбоогоор ханган

Төрийн программ хангамжийн хөгжүүлэлт, худалдан авалтын талаар АНУ-ын туршлагаас хуваалцав Read More »